СЭДЭВ: АЖИЛ МЭРГЭЖИЛ
Суралцахуйн үр дүн
БНО1.2б. Гэр бүлийн гишүүдээ нэрлэж, тэдний хийж буй үйлдлийг дуурайж тоглоно. ХЯ1.2в. Танил эд юмсыг нэрлэнэ.
НСХ1.1б. Өөрийн хэрэгцээг нүүр, гар, биеийн хөдөлгөөн, дуу авиа, үгээр илэрхийлдэг болно.
ЗУ1.3в. Өрж байгуулах, эвлүүлэх аргаар тоглоом, эд юмсыг бусдын дэмжлэгтэй бүтээнэ. МАТ1.1а. Гэр, цэцэрлэгийн орчин тойронд байх юмсаас нэг эсвэл гурван ширхэг тоглоом, юмсыг заах, нэг гэж хэлнэ.
Онцлог Бага бүлгийн хүүхдүүдийн насны онцлогт тохируулан тоглоомд суурилсан арга зүйг ашигласан. Гэр бүлийн гишүүдээ нэрлэж ажил хөдөлмөрийг нь дуурайн тоглох, өөрийн хэрэгцээг илэрхийлэх, өрж байгуулах тоглоомоор дамжуулан анхаарал төвлөрөлтийг сайжруулах дадлуудыг олгохоор төлөвлөсөн болно.





Reviews
There are no reviews yet.