СЭДЭВ :АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН
Суралцахуйн үр дүн
ХЭМ1.2е. Хүрээлэн буй орчинд байгаа болгоомжлох зүйлсийг мэднэ, ялгана.
ХЯ1.3а. Номыг сонирхож үзнэ.
БНО1.2в. Гэрт болон ангидаа эд зүйлсийн байрлалыг мэдэж, багшийн өгсөн энгийн зааврыг биелүүлнэ.
БНО1.2г. Өөрийн хэрэглэсэн эд зүйлс, тоглоомоо байранд нь хурааж, зориулалтын саванд хог хаяхыг оролдоно.
НСХ1.3а. Насанд хүрэгчийн тусламжтайгаар байнга хэрэглэдэг эд юмсыг байранд нь хураадаг болно.
ХЯ1.1а. Бусдын яриаг сонсоод ойлгосноо үг үйлдлээр илэрхийлнэ.
ХЭМ1.2ж. Цаг агаарын үзэгдлийг таньж нэрлэн, насанд хүрэгчийн сануулгыг дуурайн дагана.
ХЭМ1.1д. Сэдэвт алхалт, гүйлтийг багшийн зааврын дагуу даган дуурайж гүйцэтгэнэ. НСХ1.3в. Насанд хүрэгчийн тусламжтай өдрийн дэглэмийн үйл ажиллагаанд дасан зохицож оролцдог болно.
Онцлог Бага бүлгийн хүүхдүүдийн насны онцлогт тохируулан тоглоомд болон зохиолд суурилсан арга зүйг түлхүү ашигласан. Насанд хүрэгчийн тусламжтайгаар аюулгүй байдлаа хангах, болгоомжлох зүйлсийг ялгах, тоглоомоо байранд нь хураах болон өдрийн дэглэмд дасан зохицох анхан шатны дадлуудыг олгохоор төлөвлөсөн болно.



Reviews
There are no reviews yet.