Сэдэв Ажил мэргэжил
Суралцахуйн үр дүн
БНО2.2б. Гэр бүлийн гишүүдийн талаар ярьж, гэрийн ажилд оролцоно.
ХЯ2.2б. Бусадтай харилцахдаа энгийн, яриатай холбогдсон асуулт асууна.
НСХ2.3в. Аливаа үйл ажиллагаанд бие даан дуртай оролцдог болно.
ЗУ2.2е. Өрж байгуулах, эвлүүлж угсрах аргаар бие дааж тоглоом, эд юмсыг зохион бүтээнэ. МАТ2.1а. 5 хүртэлх тооны тоглоом, юмсыг тоолох, олон ба цөөн тооны тоглоом, юмсыг зааж хэлнэ.
ХЯ2.2д. Үйл явдлыг тоочиж ярина.
ХӨГ2.1д. Үлгэр зохиол, дуу хөгжмийн танил дүрийг дуурайж, харилцан тоглоно.
ЗУ2.1а. Уран зураг, баримлын бүтээлийг ажиглаж хүн, амьтан, эд юмсыг ялгаж нэрлэнэ. ХЭМ2.1д. Сэдэвт алхалт, гүйлтийг хэрэглэл ашиглан гүйцэтгэнэ.
Онцлог Дунд бүлгийн хүүхдүүд гэр бүлийнхээ хөдөлмөрийн талаар ярьж, гэрийн ажилд туслах үйл хийх, мэргэжлийн тухай ярилцахдаа энгийн асуулт асууж танин мэдэх, барилгачин болон эмч, жолооч зэрэг мэргэжлийн дүрд хувирч тоглох замаар нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн.



Reviews
There are no reviews yet.