Тайлбар
«Шанаган хорхойнууд ээжийгээ хайсан нь» — Цөөрөмд гарсан бяцхан шанаган хорхойнууд бусад амьтдаас сонссон шинжээр ээжийгээ хайж, загас, хавч, яст мэлхийг ээж гэж андуурсаар эцэст нь мэлхий ээжтэйгээ уулзаж, өөрсдөө ч жижиг мэлхий болон хувирдаг тухай үлгэр.
Багц дотор — 4 файл
- 📖 Зурагт ном — A4 хэмжээ (PDF, 10 хуудас, хэвлэхэд бэлэн)
- 📖 Зурагт ном — A3 хэмжээ (PDF)
- 📋 Чанга уншлагын арга зүйн төлөвлөлт (Excel) — сайжруулсан
- ✏️ Дасгал ажлын хуудас — 30 хуудас (PDF) — шинээр нэмэгдсэн
Сайжруулсан арга зүйн төлөвлөлтөд
- Суралцахуйн үр дүн — шинэ СҮД: ХЯ3.2д. Үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөлийг дарааллын дагуу ярина. Уялдаа СҮД: ХЯ3.1а, ХЯ3.2а, ХЯ3.2в, ХЯ3.2г, ХЯ3.3а.
- Уншлагын зорилго — үгсийн сан, харилцан ярилцах, сонсож ойлгох, сэтгэн бодох, хүүрнэн ярих.
- Номын товч танилцуулга болон зохиолч, эх сурвалжийн мэдээлэл.
- Шинээр танилцуулах үгс — уншихын өмнө, уншиж байхдаа, үйл хөдлөл ба зургаар танилцуулах гэсэн 3 бүлгээр: Шанаган хорхой, Хувирах, Хэвлий, Андуурах, Шинж, Сүүл богиносох, Хөл ургах, Сэлэх / үсрэх.
- Гурван удаагийн уншлага — эхний уншлагаар гол үйл явдлыг ойлгуулах, хоёр дахь уншлагаар шалтгаан, үр дагаврыг гүнзгийрүүлэх, гурав дахь уншлагаар хүүхэд өөрөө хүүрнэн ярих. Уншлага бүрт зорилго, түр зогсож асуух хэсэг, асуулт, бататгах тоглоом, үйл ажиллагаа.
- Үнэлгээ — СҮД тус бүрээр ажиглагдах гүйцэтгэл.
Дээрх зургууд нь зурагт ном, арга зүйн төлөвлөлт, дасгал ажлын хуудасны жишээ нүүрүүд.
✓ Ахлах бүлэг (4–5 нас) ✓ Хэвлэхэд бэлэн ✓ Засварлах боломжтой Excel












Үнэлгээ
Одоохондоо үнэлгээ байхгүй.