Бэлтгэл бүлэг 10 сар багц төлөвлөлт загвар-1

Original price was: 45,900 ₮.Current price is: 39,900 ₮.

Бэлтгэл бүлгийн 10 дугаар сарын бүрэн багц: 1–4 дүгээр долоо хоногийн төлөвлөлт (3 Excel, нийт 14 хуудас), өдөр бүрийн чиглүүлэгтэй үйл ажиллагаа (2 Word, 10 өдөр), 2 долоо хоногийн төсөл, зохиолын задлан шинжилгээ (Word), «Гэдэс нь өлссөн авгалдай» зурагт ном (A4, A3 PDF). Нийт 8 файл.

Тайлбар

Бэлтгэл бүлгийн 10 дугаар сарын бүрэн багц (5–6 нас). Сарын 4 долоо хоногийн 7 хоногийн төлөвлөлт, өдөр бүрийн чиглүүлэгтэй үйл ажиллагаа, 2 долоо хоногийн төсөл, зохиолын задлан шинжилгээ, зурагт номыг нэг дор багтаасан. Долоо хоногуудыг өөр өөр арга зүйгээр төлөвлөсөн: зохиолд суурилсан (1-р долоо хоног), шинжлэн судлах (2-р долоо хоног), төсөлд суурилсан (3–4-р долоо хоног).

📦 Багцын бүрэлдэхүүн — 8 файл

  • 3 ширхэг Excel — 7 хоногийн болон төслийн төлөвлөлт, нийт 14 хуудас
  • 2 ширхэг Word — чиглүүлэгтэй үйл ажиллагаа, өдөр 1–5 (нийт 10 өдрийн чиглүүлэг)
  • 1 ширхэг Word — «Гэдэс нь өлссөн авгалдай» зохиолын задлан шинжилгээ
  • 2 ширхэг PDF — «Гэдэс нь өлссөн авгалдай» зурагт ном, A4 ба A3 хэмжээ (тус бүр 13 хуудас, хэвлэхэд бэлэн)

🗓 1–4 дүгээр долоо хоног

  1. 1-р 7 хоног — «Гэдэс нь өлссөн авгалдай», зохиолд суурилсан арга зүй — Excel (6 хуудас) + Word (5 өдөр) + зохиолын задлан шинжилгээ + зурагт ном (A4, A3)
  2. 2-р 7 хоног — «Жимс», шинжлэн судлах арга зүй — Excel (7 хуудас) + Word (5 өдөр)
  3. 3–4-р 7 хоног — «Намрын өөрчлөлт ба өвлийн бэлтгэл», төсөлд суурилсан 2 долоо хоногийн төсөл (10 ажлын өдөр) — Excel (1 хуудас)

📊 Excel файлуудын бүтэц

  • 1-р 7 хоног — 6 хуудас: 7 хоногийн нэгдсэн төлөвлөлт (шинэ ба уялдаа СҮД; Даваа–Баасан гарагт өглөөний хүлээн авалт, өглөөний дасгал, тойргийн цаг, чиглүүлэгтэй үйл ажиллагаа, төвийн үйл ажиллагаа, номын цаг, зугаалга, хөгжөөн баясгах цаг, өөртөө үйлчлэх цаг, эцэг эхийн дэмжлэг; 7 хоногийн нэгдсэн үнэлгээний шалгуур) болон өдөр 1–5 тус бүрийн дэлгэрэнгүй хуудас (чиглэл, багшлахуй, суралцахуй, хэрэглэгдэхүүн, үнэлгээний шалгуур).
  • 2-р 7 хоног — 7 хуудас: 7 хоногийн нэгдсэн төлөвлөлт, өдөр 1–5 тус бүрийн дэлгэрэнгүй хуудас, арга зүйн чиглүүлэгч.
  • 3–4-р 7 хоног — 1 хуудас: төслийн танилцуулга (нэр, чиглүүлэх асуулт, зорилго, хуваалцах хэлбэр, эцэг эхийн оролцоо, баримтжуулалт, үнэлгээ), долоо хоног тус бүрийн шинэ ба уялдаа СҮД, 5 алхамт 2 долоо хоногийн хураангуй календарь, 10 өдрийн календарьчилсан дэлгэрэнгүй төлөвлөлт (хүүхдийн үйл, багшийн дэмжлэг, хэрэглэгдэхүүн, баримтжуулалт, дараагийн өдөртэй холбох, эцэг эхийн оролцоо).

📝 Word файлуудын бүтэц

  • 1-р 7 хоног: өдөр бүр зохиолд суурилсан арга зүйн нэг үе шаттай (зохиолтой танилцах → давтан унших → дүрд тоглох → бүтээлчээр оролцох → интеграцчилах), 7 хэсэгтэй — суралцахуйн үр дүн, шинэ үг, хэрэглэгдэхүүн, багшлахуй, суралцахуй, бататгах тоглоом, үнэлгээний шалгуур.
  • 2-р 7 хоног: өдөр бүрээр шинэ ба уялдаа СҮД, чиглүүлэгтэй үйл ажиллагааны арга зүйг зурагтай хүснэгтээр.
  • Зохиолын задлан шинжилгээ: зохиолын агуулгын тойм болон 19 хэсэгтэй шинжилгээний хүснэгт — зохиолын төрөл, сэдэв, гол санаа, дүрүүд, үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөл, бүтэц, хэл найруулга, шинэ үг, сургалтын чиглэл бүрийн боломж, хамаарах СҮД, арга зүйн дараалал, нээлттэй асуулт, анхаарах зүйл.

✓ Бэлтгэл бүлэг (5–6 нас)  ✓ 2025 оны СӨБ хөтөлбөрт нийцсэн  ✓ Excel, Word — засварлах, хэвлэх боломжтой  ✓ Зурагт ном хэвлэхэд бэлэн

Үнэлгээ

Одоохондоо үнэлгээ байхгүй.

Be the first to review “Бэлтгэл бүлэг 10 сар багц төлөвлөлт загвар-1”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой бүтээгдэхүүн