Түгээмэл асуултууд
Худалдан авалт, татаж авах, төлбөрийн талаар
Худалдаж авсны дараа материалаа хэрхэн татаж авах вэ?
Төлбөр баталгаажсаны дараа захиалгын хуудасны “Материал татах” товчоор, эсвэл “Миний бүртгэл” хэсгээс ямар ч үед татаж авах боломжтой. Татах тоо, хугацаа хязгааргүй.
Ямар төлбөрийн хэрэгсэл ашиглаж болох вэ?
Одоогоор дансаар шилжүүлж төлбөр төлнө. Захиалгаа үүсгэсний дараа харагдах данс руу нийт дүнг шилжүүлээрэй. Гүйлгээний утга дээр захиалга хийхдээ оруулсан нэрээ бичнэ үү. Төлбөр баталгаажсаны дараа татах эрх нээгдэнэ.
Материалыг хэдэн удаа татаж авч болох вэ?
Хугацааны болон тооны хязгаарлалтгүйгээр, худалдаж авсан бүтээгдэхүүнээ хүссэн үедээ дахин татаж авах боломжтой.
Файлын формат ямар байх вэ?
Ихэнх материал Excel (.xlsx) болон Word (.docx) файл хэлбэрээр ирдэг бөгөөд компьютер, гар утаснаас нээж, засварлах боломжтой.
Буцаалт хийх боломжтой юу?
Цахим бүтээгдэхүүн худалдан авсны дараа буцаалт хийгддэггүй болно. Худалдан авахаас өмнө бүтээгдэхүүний тайлбарыг сайтар уншиж танилцахыг зөвлөж байна.
Асуух зүйл гарвал хаана хандах вэ?
Facebook хуудсаараа эсвэл имэйлээр бидэнтэй холбогдож болно — бид аль болох хурдан хариулахыг эрмэлзэнэ.
