Тайлбар
«Цуурай» — Найм ес орчим настай хүү аавтайгаа ууланд аялж явжээ. Хүү гэнэт хальтирч унаад өвдсөндөө “Ёо ёо” гэж орилоход түүний дуу уулнаас яг адилхан буцаж сонсогдоно. Өмнө нь ийм зүйлтэй таарч байгаагүй хүү гайхан “Чи хэн бэ?” гэж хашгирахад мөн “Чи хэн бэ?” гэсэн хариу ирнэ. Хүү бухимдан “Хулчгар” гэж хэлэхэд “Хулчгар” гэж буцаж сонсогдоно. Аав нь хүүдээ сонсож бай гэж хэлээд “Бүх юм сайхан”, “Би чамд хайртай” гэж хашгирахад уулнаас яг ижил үгс буцаж ирнэ. Аав нь үүнийг “цуурай” гэж нэрлээд, амьдрал ч мөн хүний хэлсэн, хийсэн зүйл эргээд өөрт нь тусдагтай адил гэж тайлбарлаж, бусдыг өрөвч зөөлөн байгаасай гэвэл эхлээд өөрөө өрөвч зөөлөн байх хэрэгтэйг хэлнэ.
Зохиолч: Т. Галсан / Сургамжит өгүүллэг / Зураачийн нэр хавсаргасан эхэд тэмдэглэгдээгүй.
Багц дотор:
- 📋 Чанга уншлагын арга зүйн төлөвлөлт (Excel, Бэлтгэл бүлэг) — СҮД, уншлагын зорилго, шинэ үгс, гурван удаагийн уншлагын асуулт, ярилцлага, бүтээл
Анхааруулга: энэ багцад зөвхөн төлөвлөлт орсон, зурагт ном багтаагүй.
✓ Бэлтгэл бүлэгт тохиромжтой ✓ Хөтөлбөрийн СҮД-д нийцсэн ✓ Хэвлэхэд бэлэн







Үнэлгээ
Одоохондоо үнэлгээ байхгүй.