Хоёр жолооч — Зурагт ном + Зурагт хэрэглэгдэхүүн + Чанга уншлагын арга зүй (Бэлтгэл бүлэг)

Original price was: 29,900 ₮.Current price is: 24,900 ₮.

Зурагт ном (A4+A3 PDF) + Зурагт хэрэглэгдэхүүн (28 хуудас PDF) + Зурагт картын дасгал (20 хуудас PDF) + Чанга уншлагын арга зүйн төлөвлөлт (Excel). Бэлтгэл бүлэг.

Тайлбар

«Хоёр жолооч» — Энхээ ээжтэйгээ гадуур яваад ирэхэд хашааны үүдэнд борооны ус тогтсон байжээ. Ээж нь тоосго, чулуугаар гишгүүр хийж, Энхээг үүрч арай гэж гарна. Гэртээ орсны дараа Энхээ үүнийг Мөнхөө ахдаа ярьж өгнө. Мөнхөө хэсэг бодоод “хоёулаа аав шиг машин жолоодоод гадаа шороо зөөе” гэж санал гаргана. Энхээ жолооч болж тоглоомын машинаар шороог хонхорт зөөж, Мөнхөө ачигч болж шороо ачна. Дараа нь бусад хүүхдүүд нэмэгдэн хамтран ажиллана. Энхээгийн машин жижиг чулуу дайрч онхолдоход Мөнхөө өргөж босгоод ажил үргэлжилнэ. Орой болоход хашааны үүдний ус алга болж, хонхор газар тэгширсэн байна. Хашааныхан хоёр хүүг ажилсаг сайн жаалууд хэмээн магтаж, Энхээг ээждээ дахин үүрүүлэхгүй болгосон ухаантай хүү гэж Мөнхөө хэлнэ.

Зохиолч: Д. Содномдорж

Багц дотор:

  • 📖 Зурагт ном — A4 хэмжээ, 13 хуудас (PDF, хэвлэхэд бэлэн)
  • 📖 Зурагт ном — A3 хэмжээ, 13 хуудас (PDF)
  • 🧩 Зурагт хэрэглэгдэхүүн, 28 хуудас (PDF) — дүртэй танилцах карт, ижил зураг холбох, сүүдэр олох, асуудал ба шийдэл, өгүүллэгийн эд зүйл, үйл явдлыг дараалуулах, эвлүүлэг, тоолох, том ба жижиг, нэг ба олон, байрлал, үүргийг нь ангилах, хэн юу хийсэн бэ, төөрдөг, өмнө ба дараа, дүрийн хайчилбар, 5 баг маск, хуруун хүүхэлдэй
  • 🃏 Зурагт картын дасгал, 20 хуудас (PDF, хуудас бүрт 4 карт) — сүүдэр, хэсэг ба бүхэл, тоо тоолох, том ба жижиг, байрлал, үйл явдлын дараалал, дүрийн карт
  • 📋 Чанга уншлагын арга зүйн төлөвлөлт (Excel, Бэлтгэл бүлэг) — СҮД, уншлагын зорилго, шинэ үгс, гурван удаагийн уншлагын асуулт, ярилцлага, бүтээл

✓ Бэлтгэл бүлэгт тохиромжтой  ✓ Хөтөлбөрийн СҮД-д нийцсэн  ✓ Хэвлэхэд бэлэн

Үнэлгээ

Одоохондоо үнэлгээ байхгүй.

Be the first to review “Хоёр жолооч — Зурагт ном + Зурагт хэрэглэгдэхүүн + Чанга уншлагын арга зүй (Бэлтгэл бүлэг)”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой бүтээгдэхүүн