Багшийн 11 сарын ажлын төлөвлөгөө — Дунд бүлэг (3–4 нас) | 2 загвар | 2026–2027

Original price was: 24,900 ₮.Current price is: 19,900 ₮.

Дунд бүлгийн (3–4 нас) багшийн 11 сарын ажлын төлөвлөгөө, 2026–2027 оны хичээлийн жил. Гол чиглэл: өвлийн улирал, энгийн туршилт, ардын үлгэр, эх орноо таних. 2 загвар, засварлах боломжтой Word файл.

Description

Дунд бүлгийн (3–4 нас) багшийн 11 сарын ажлын төлөвлөгөө — 2026–2027 оны хичээлийн жил, 2026 оны 11 сар. 2 өөр загвараар, засварлах боломжтой Word файл.

Сарын зорилго: Өвлийн улирлын онцлогт тохирсон ажиглалт, энгийн туршилт, ардын үлгэрээр хүүхдийн танин мэдэхүй, эх орноо таних анхны ойлголтыг хөгжүүлж, хүйтний улиралд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах.

Төлөвлөгөөний 5 чиглэл

  1. Сургалт, хүүхэд хөгжүүлэх ажил — нөхөн дэмжих үйл ажиллагааны ахицыг дүгнэх, Их Эзэн Чингис хааны өдөрт Монгол гэр, үндэсний хувцастай танилцах, цас, мөсний хайлах, хөлдөх туршилт, төрийн далбааны өнгийг таних, «Манжин» үлгэрийг хүүхэлдэйгээр тоглох.
  2. Хүүхэд хамгаалал — өвлийн эрсдэлийн үнэлгээ, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн өдөрт хүүхдийн эрхийн талаар ярилцах, томуугийн үеийн өглөөний үзлэг, агаарын бохирдолтой өдрийн зохион байгуулалт, байдлыг тогтоох судалгааг шинэчлэх.
  3. Эцэг эхтэй ажиллах — «Гэр бүлээрээ ном уншъя» аяныг дүгнэх, эцэг эх мэргэжлээ танилцуулах өдөрлөг, өвлийн хувцаслалт, дархлааны зөвлөмж, нөхөн дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж буй хүүхдийн эцэг эхтэй уулзах.
  4. Бүтээлч ажил — барилга угсралтын төвийг баяжуулах, цас, мөсний туршилтын иж бүрдэл бэлтгэх, гэрэл унтраах, ус хаах жижүүрийн самбар.
  5. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил — 7 хоногийн төлөвлөлтөө сайжруулж хүүхдийн ахицыг ажиглах, «Өвөл» сэдвийн цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх, багш нарын харилцан ажиглалтад оролцох.

2 загвар

  • Загвар 1 — Ажлын төлөвлөгөө (босоо хуудас). Хүснэгт: №, Зорилт, Хийгдэх ажил, Хугацаа, Хариуцах эзэн. Товч бөгөөд хэвлэхэд тохиромжтой.
  • Загвар 2 — Календарчилсан ажлын төлөвлөгөө (хэвтээ хуудас). Хүснэгт: №, Үйл ажиллагаа, Хариуцах эзэн, Хамрах хүрээ, I–V долоо хоног, Хүрэх үр дүн. Ажил бүрийг аль долоо хоногт хийхийг харуулж, хүлээгдэх үр дүнг тодорхойлсон.

Дээрх 2 зураг нь энэ сарын хоёр файлын эхний нүүр бөгөөд жишээ болгон харуулав.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр (2025)-т нийцүүлэн боловсруулсан.

✓ 2 Word файл  ✓ Засварлах боломжтой  ✓ Цэцэрлэгийнхээ нэрийг нэмээд шууд ашиглана

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Багшийн 11 сарын ажлын төлөвлөгөө — Дунд бүлэг (3–4 нас) | 2 загвар | 2026–2027”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн