Description
Дунд бүлгийн (3–4 нас) багшийн 11 сарын ажлын төлөвлөгөө — 2026–2027 оны хичээлийн жил, 2026 оны 11 сар. 2 өөр загвараар, засварлах боломжтой Word файл.
Сарын зорилго: Өвлийн улирлын онцлогт тохирсон ажиглалт, энгийн туршилт, ардын үлгэрээр хүүхдийн танин мэдэхүй, эх орноо таних анхны ойлголтыг хөгжүүлж, хүйтний улиралд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах.
Төлөвлөгөөний 5 чиглэл
- Сургалт, хүүхэд хөгжүүлэх ажил — нөхөн дэмжих үйл ажиллагааны ахицыг дүгнэх, Их Эзэн Чингис хааны өдөрт Монгол гэр, үндэсний хувцастай танилцах, цас, мөсний хайлах, хөлдөх туршилт, төрийн далбааны өнгийг таних, «Манжин» үлгэрийг хүүхэлдэйгээр тоглох.
- Хүүхэд хамгаалал — өвлийн эрсдэлийн үнэлгээ, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн өдөрт хүүхдийн эрхийн талаар ярилцах, томуугийн үеийн өглөөний үзлэг, агаарын бохирдолтой өдрийн зохион байгуулалт, байдлыг тогтоох судалгааг шинэчлэх.
- Эцэг эхтэй ажиллах — «Гэр бүлээрээ ном уншъя» аяныг дүгнэх, эцэг эх мэргэжлээ танилцуулах өдөрлөг, өвлийн хувцаслалт, дархлааны зөвлөмж, нөхөн дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж буй хүүхдийн эцэг эхтэй уулзах.
- Бүтээлч ажил — барилга угсралтын төвийг баяжуулах, цас, мөсний туршилтын иж бүрдэл бэлтгэх, гэрэл унтраах, ус хаах жижүүрийн самбар.
- Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил — 7 хоногийн төлөвлөлтөө сайжруулж хүүхдийн ахицыг ажиглах, «Өвөл» сэдвийн цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх, багш нарын харилцан ажиглалтад оролцох.
2 загвар
- Загвар 1 — Ажлын төлөвлөгөө (босоо хуудас). Хүснэгт: №, Зорилт, Хийгдэх ажил, Хугацаа, Хариуцах эзэн. Товч бөгөөд хэвлэхэд тохиромжтой.
- Загвар 2 — Календарчилсан ажлын төлөвлөгөө (хэвтээ хуудас). Хүснэгт: №, Үйл ажиллагаа, Хариуцах эзэн, Хамрах хүрээ, I–V долоо хоног, Хүрэх үр дүн. Ажил бүрийг аль долоо хоногт хийхийг харуулж, хүлээгдэх үр дүнг тодорхойлсон.
Дээрх 2 зураг нь энэ сарын хоёр файлын эхний нүүр бөгөөд жишээ болгон харуулав.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр (2025)-т нийцүүлэн боловсруулсан.
✓ 2 Word файл ✓ Засварлах боломжтой ✓ Цэцэрлэгийнхээ нэрийг нэмээд шууд ашиглана








Reviews
There are no reviews yet.