Description
Дунд бүлгийн (3–4 нас) багшийн 12 сарын ажлын төлөвлөгөө — 2026–2027 оны хичээлийн жил, 2026 оны 12 сар. 2 өөр загвараар, засварлах боломжтой Word файл.
Сарын зорилго: Хагас жилийн явцын үнэлгээгээр хүүхэд бүрийн ахицыг тодорхойлж, шинэ жилийн баяртай уялдсан урлаг, бүтээлч үйл ажиллагаагаар хүүхдийн авьяас, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэн, гал түймэр, угаартах аюулаас урьдчилан сэргийлэх.
Төлөвлөгөөний 5 чиглэл
- Сургалт, хүүхэд хөгжүүлэх ажил — сургалтын долоон чиглэлээр хагас жилийн явцын үнэлгээ, галын аюулгүй байдлын дүрэм, өвлийн туйл, есөн есийн тооллын уламжлал, шинэ жилийн тоглолтын бэлтгэл, хүүхэлдэйн жүжгийн дугуйлангийн хагас жилийн дүн.
- Хүүхэд хамгаалал — угаартах аюулаас сэргийлэх зөвлөмж, бие биедээ туслах сэдвээр зохиол уншиж ярилцах, хагас жилийн эрсдэлийн үнэлгээ, баяр, амралтын үеийн гал, салют, цахилгааны аюулаас сэргийлэх, хөлдөхөөс хамгаалах.
- Эцэг эхтэй ажиллах — баярын бэлтгэлд эцэг эхийн зөвлөлийг оролцуулах, эцэг эх, хүүхэд хамтран шинэ жилийн чимэглэл хийж үзэсгэлэн гаргах, амралтын үеийн өдрийн дэглэм, дэлгэц үзэх хугацааны зөвлөмж.
- Бүтээлч ажил — зураг урлалын төвийг өнгийн цаас, пластилин, хайчаар баяжуулах, бүлгийн өрөөг хүүхдийн бүтээлээр чимэглэх, дахин ашиглах материал хэрэглэх.
- Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил — хагас жилийн туршлагаа нэгтгэн хамт олонд танилцуулах, ажлын гүйцэтгэл, сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн хагас жилийн тайлан бэлтгэх.
2 загвар
- Загвар 1 — Ажлын төлөвлөгөө (босоо хуудас). Хүснэгт: №, Зорилт, Хийгдэх ажил, Хугацаа, Хариуцах эзэн. Товч бөгөөд хэвлэхэд тохиромжтой.
- Загвар 2 — Календарчилсан ажлын төлөвлөгөө (хэвтээ хуудас). Хүснэгт: №, Үйл ажиллагаа, Хариуцах эзэн, Хамрах хүрээ, I–V долоо хоног, Хүрэх үр дүн. Ажил бүрийг аль долоо хоногт хийхийг харуулж, хүлээгдэх үр дүнг тодорхойлсон.
Дээрх 2 зураг нь энэ сарын хоёр файлын эхний нүүр бөгөөд жишээ болгон харуулав.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр (2025)-т нийцүүлэн боловсруулсан.
✓ 2 Word файл ✓ Засварлах боломжтой ✓ Цэцэрлэгийнхээ нэрийг нэмээд шууд ашиглана








Reviews
There are no reviews yet.