Багшийн 12 сарын ажлын төлөвлөгөө — Дунд бүлэг (3–4 нас) | 2 загвар | 2026–2027

Original price was: 24,900 ₮.Current price is: 19,900 ₮.

Дунд бүлгийн (3–4 нас) багшийн 12 сарын ажлын төлөвлөгөө, 2026–2027 оны хичээлийн жил. Гол чиглэл: хагас жилийн үнэлгээ, шинэ жилийн баяр, гал түймэр, угаартах аюулаас сэргийлэх. 2 загвар, засварлах боломжтой Word файл.

Description

Дунд бүлгийн (3–4 нас) багшийн 12 сарын ажлын төлөвлөгөө — 2026–2027 оны хичээлийн жил, 2026 оны 12 сар. 2 өөр загвараар, засварлах боломжтой Word файл.

Сарын зорилго: Хагас жилийн явцын үнэлгээгээр хүүхэд бүрийн ахицыг тодорхойлж, шинэ жилийн баяртай уялдсан урлаг, бүтээлч үйл ажиллагаагаар хүүхдийн авьяас, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэн, гал түймэр, угаартах аюулаас урьдчилан сэргийлэх.

Төлөвлөгөөний 5 чиглэл

  1. Сургалт, хүүхэд хөгжүүлэх ажил — сургалтын долоон чиглэлээр хагас жилийн явцын үнэлгээ, галын аюулгүй байдлын дүрэм, өвлийн туйл, есөн есийн тооллын уламжлал, шинэ жилийн тоглолтын бэлтгэл, хүүхэлдэйн жүжгийн дугуйлангийн хагас жилийн дүн.
  2. Хүүхэд хамгаалал — угаартах аюулаас сэргийлэх зөвлөмж, бие биедээ туслах сэдвээр зохиол уншиж ярилцах, хагас жилийн эрсдэлийн үнэлгээ, баяр, амралтын үеийн гал, салют, цахилгааны аюулаас сэргийлэх, хөлдөхөөс хамгаалах.
  3. Эцэг эхтэй ажиллах — баярын бэлтгэлд эцэг эхийн зөвлөлийг оролцуулах, эцэг эх, хүүхэд хамтран шинэ жилийн чимэглэл хийж үзэсгэлэн гаргах, амралтын үеийн өдрийн дэглэм, дэлгэц үзэх хугацааны зөвлөмж.
  4. Бүтээлч ажил — зураг урлалын төвийг өнгийн цаас, пластилин, хайчаар баяжуулах, бүлгийн өрөөг хүүхдийн бүтээлээр чимэглэх, дахин ашиглах материал хэрэглэх.
  5. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил — хагас жилийн туршлагаа нэгтгэн хамт олонд танилцуулах, ажлын гүйцэтгэл, сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн хагас жилийн тайлан бэлтгэх.

2 загвар

  • Загвар 1 — Ажлын төлөвлөгөө (босоо хуудас). Хүснэгт: №, Зорилт, Хийгдэх ажил, Хугацаа, Хариуцах эзэн. Товч бөгөөд хэвлэхэд тохиромжтой.
  • Загвар 2 — Календарчилсан ажлын төлөвлөгөө (хэвтээ хуудас). Хүснэгт: №, Үйл ажиллагаа, Хариуцах эзэн, Хамрах хүрээ, I–V долоо хоног, Хүрэх үр дүн. Ажил бүрийг аль долоо хоногт хийхийг харуулж, хүлээгдэх үр дүнг тодорхойлсон.

Дээрх 2 зураг нь энэ сарын хоёр файлын эхний нүүр бөгөөд жишээ болгон харуулав.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр (2025)-т нийцүүлэн боловсруулсан.

✓ 2 Word файл  ✓ Засварлах боломжтой  ✓ Цэцэрлэгийнхээ нэрийг нэмээд шууд ашиглана

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Багшийн 12 сарын ажлын төлөвлөгөө — Дунд бүлэг (3–4 нас) | 2 загвар | 2026–2027”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн