Тайлбар
«Түшигтэй найзууд» — Тэнгисийн халиу Кими бие даан ан хийхэд бэлэн болж, ээж нь аюулаас болгоомжлохыг захина. Гэнэт мөсөн уул нурж сүрэг тарж, Кими ээжээсээ салан ганцаардаж гуниглана. Найзууд нь хамт ан хийхээр дуудсан ч Кими тэдний зааврыг сонсох дургүй, ганцаараа гүн рүү шумбан хясаа цуглуулна. Тэр далайн замагт орооцолдож, олс гэж андуурсан наймалжнаас бэх маягийн зүйл цацуулах ч ээжийн заасан аргаар замгийг таслан гарна. Буцахдаа аварга цагаан загасны сүүдэрт айж уйлахад найзууд нь түүнийг хайж олж, чимээгүй хамт байснаар аюулаас мултарна. Кими хясаагаа найзуудтайгаа хуваалцаж, хэцүү үед түшиг болдог найзуудтайдаа баярлана.
Зохиолч: Mawani Gultom / Зураач: Muninggar Herdianing
Багц дотор:
- 📖 Зурагт ном — A4 хэмжээ, 13 хуудас (PDF, хэвлэхэд бэлэн)
- 📖 Зурагт ном — A3 хэмжээ, 13 хуудас (PDF)
- 🧩 Зурагт хэрэглэгдэхүүн, 28 хуудас (PDF) — дүртэй танилцах карт, ижил зураг холбох, сүүдэр олох, аюул ба зөв шийдэл, үлгэрийн эд зүйл, үйл явдлыг дараалуулах, эвлүүлэг, тоолох, том ба жижиг, нэг ба олон, байрлал, аюулгүй ба аюултай, төөрдөг, өмнө ба дараа, дүрийн хайчилбар, 5 баг маск, хуруун хүүхэлдэй
- 🃏 Зурагт картын дасгал, 20 хуудас (PDF, хуудас бүрт 4 карт) — сүүдэр, хэсэг ба бүхэл, тоо тоолох, том ба жижиг, байрлал, үйл явдлын дараалал, дүрийн карт
- 📋 Чанга уншлагын арга зүйн төлөвлөлт (Excel, Бэлтгэл бүлэг) — СҮД, уншлагын зорилго, шинэ үгс, гурван удаагийн уншлагын асуулт, ярилцлага, бүтээл
✓ Бэлтгэл бүлэгт тохиромжтой ✓ Хөтөлбөрийн СҮД-д нийцсэн ✓ Хэвлэхэд бэлэн












Үнэлгээ
Одоохондоо үнэлгээ байхгүй.