Description
Ахлах бүлгийн (4–5 нас) багшийн 10 сарын ажлын төлөвлөгөө — 2026–2027 оны хичээлийн жил, 2026 оны 10 сар. 2 өөр загвараар, засварлах боломжтой Word файл.
Сарын зорилго: Гарааны үнэлгээний үр дүнд үндэслэн хүүхдийн хоцрогдлыг нөхөж, намрын байгалийг ажиглах, судлах үйл ажиллагаагаар хүүхдийн танин мэдэхүй, асуулт тавих, дүгнэх чадварыг хөгжүүлэх.
Төлөвлөгөөний 5 чиглэл
- Сургалт, хүүхэд хөгжүүлэх ажил — гарааны үнэлгээний дүнд үндэслэсэн нөхөн дэмжих үйл ажиллагаа, Дэлхийн хүнсний өдөртэй уялдсан «Эрүүл хүнс» 7 хоногийн төсөл, «Намар» сэдвээр навч хатах, үр соёолохыг ажиглаж тэмдэглэх, номын санд аялал, оюун ухааны тоглоомын дугуйлан, зохиолыг өөрийн үгээр ярих.
- Хүүхэд хамгаалал — халаалтын улирлын эрсдэлийг арилгах, агаар сэлгэлт, чийгшүүлэлт, Олон улсын гар угаах өдөр, биеийн аюулгүй байдлын сэдвээр ярилцлага, дүрд тоглолт, нүүлгэн шилжүүлэх дадлага.
- Эцэг эхтэй ажиллах — Ахмад настны өдөрт өвөө, эмээтэй өдөрлөг, гарааны үнэлгээний дүнг ганцаарчлан танилцуулах, 21 хоногийн «Гэр бүлээрээ ном уншъя» аян, гэр бүлийн эрүүл хоолны жорын ном бүрдүүлэх.
- Бүтээлч ажил — математикийн төвийг тооны карт, геометр дүрс, жин хэмжих хэрэгслээр баяжуулах, эцэг эх, хүүхэд хамтран дахин ашиглах материалаар тоглоом хийх, бүтээлийн буланг шинэчлэх.
- Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил — нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулж хамт олноор хэлэлцүүлэх, сургалтад хамрагдах, хиймэл оюун ухаан, цахим хэрэгслээр сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх.
2 загвар
- Загвар 1 — Ажлын төлөвлөгөө (босоо хуудас). Хүснэгт: №, Зорилт, Хийгдэх ажил, Хугацаа, Хариуцах эзэн. Товч бөгөөд хэвлэхэд тохиромжтой.
- Загвар 2 — Календарчилсан ажлын төлөвлөгөө (хэвтээ хуудас). Хүснэгт: №, Үйл ажиллагаа, Хариуцах эзэн, Хамрах хүрээ, I–V долоо хоног, Хүрэх үр дүн. Ажил бүрийг аль долоо хоногт хийхийг харуулж, хүлээгдэх үр дүнг тодорхойлсон.
Дээрх 2 зураг нь энэ сарын хоёр файлын эхний нүүр бөгөөд жишээ болгон харуулав.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр (2025)-т нийцүүлэн боловсруулсан.
✓ 2 Word файл ✓ Засварлах боломжтой ✓ Цэцэрлэгийнхээ нэрийг нэмээд шууд ашиглана








Reviews
There are no reviews yet.