Description
Бэлтгэл бүлгийн (5–6 нас) багшийн 12 сарын ажлын төлөвлөгөө — 2026–2027 оны хичээлийн жил, 2026 оны 12 сар. 2 өөр загвараар, засварлах боломжтой Word файл.
Сарын зорилго: Хагас жилийн явцын үнэлгээгээр хүүхэд бүрийн ахиц, амжилтыг тодорхойлж, шинэ жилийн баяр, үндэсний уламжлалтай уялдсан бүтээлч үйл ажиллагаагаар хүүхдийн нийгэм, сэтгэл хөдлөл, урлагийн авьяасыг хөгжүүлэн, өвлийн улирлын гал түймэр, угаартах аюулаас урьдчилан сэргийлэх.
Төлөвлөгөөний 5 чиглэл
- Сургалт, хүүхэд хөгжүүлэх ажил — сургалтын долоон чиглэлээр хагас жилийн явцын үнэлгээ, гал унтраах, аврах ангид аялал, өвлийн туйл, есөн есийн тооллыг бүлэгтээ тэмдэглэж эхлэх, шинэ жилийн тоглолтын бэлтгэл, Үндэсний эрх чөлөөний өдөрт эх орны тухай ярилцах, шатрын дотоод тэмцээн.
- Хүүхэд хамгаалал — угаартах аюулаас сэргийлэх зөвлөмж, бие биедээ туслах сэдвээр зохиол уншиж ярилцах, хагас жилийн эрсдэлийн үнэлгээ, баяр, амралтын үеийн гал, салют, цахилгааны аюулаас сэргийлэх, хөлдөхөөс хамгаалах.
- Эцэг эхтэй ажиллах — баярын бэлтгэлд эцэг эхийн зөвлөлийг оролцуулах, эцэг эх, хүүхэд хамтран шинэ жилийн чимэглэл хийж үзэсгэлэн гаргах, амралтын үеийн өдрийн дэглэм, дэлгэц үзэх хугацааны зөвлөмж.
- Бүтээлч ажил — зураг урлалын төвийг баяжуулах, бүлгийн өрөөг хүүхдийн бүтээлээр чимэглэх, есөн есийн тооллын самбар хийх, дахин ашиглах материал хэрэглэх.
- Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил — хагас жилийн туршлагаа нэгтгэн хамт олонд танилцуулах, ажлын гүйцэтгэл, сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн хагас жилийн тайлан бэлтгэх.
2 загвар
- Загвар 1 — Ажлын төлөвлөгөө (босоо хуудас). Хүснэгт: №, Зорилт, Хийгдэх ажил, Хугацаа, Хариуцах эзэн. Товч бөгөөд хэвлэхэд тохиромжтой.
- Загвар 2 — Календарчилсан ажлын төлөвлөгөө (хэвтээ хуудас). Хүснэгт: №, Үйл ажиллагаа, Хариуцах эзэн, Хамрах хүрээ, I–V долоо хоног, Хүрэх үр дүн. Ажил бүрийг аль долоо хоногт хийхийг харуулж, хүлээгдэх үр дүнг тодорхойлсон.
Дээрх 2 зураг нь энэ сарын хоёр файлын эхний нүүр бөгөөд жишээ болгон харуулав.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр (2025)-т нийцүүлэн боловсруулсан.
✓ 2 Word файл ✓ Засварлах боломжтой ✓ Цэцэрлэгийнхээ нэрийг нэмээд шууд ашиглана








Reviews
There are no reviews yet.