Тайлбар
Дунд бүлгийн (3–4 нас) багшийн гарын авлагын дагуух 3 дугаар сарын I–IV долоо хоногийн төлөвлөлт. Сарын сэдэв: «ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН АЖИЛ МЭРГЭЖИЛ». 2026–2027 оны хичээлийн жил, 2027 оны 3 сар. Excel хүснэгт, Word хөтөлбөр — 2 файл.
Сарын дэд сэдвүүд
- I долоо хоног: Гэр бүлийнхээ ажлыг танилцуулъя; Ажил хийж буй хүнийг дүрслэе
- II долоо хоног: Тогоочийн ажлаар тоглоё; Оёдолчны хэрэгслийг танья
- III долоо хоног: Жолооч болж тоглоё; Дуу чимээг ажилтай холбоё
- IV долоо хоног: Хамтын ажлаа сонгоё; Ажлын тухай ном бүтээе
Долоо хоног бүр 2 дэд сэдэвтэй, дэд сэдэв бүрт 2 үйл ажиллагаа — сард нийт 16 үйл ажиллагаа.
Төлөвлөлтийн бүтэц
Excel хүснэгт — 3 хуудас:
- Үйл ажиллагааны төлөвлөлт — долоо хоног бүрээр: сургалтын чиглэл ба суралцахуйн үр дүн (БНО, ХЯ, МАТ, ЗУ, ХЭМ, ХӨГ, НСХ кодоор), суралцахуйн үйл ажиллагаа, үйл ажиллагааны нэр.
- Нэгтгэл хүснэгт — үйл ажиллагаа бүрийн өдрийн хуваарь дахь байрлал, товч агуулга, хэрэглэгдэхүүн, чиглүүлэх асуулт, эзэмших чадамж, үнэлгээ.
- Долоо хоногоор — дэд сэдэв, түүнд хамаарах үйл ажиллагаа, шинэ үг, суралцахуйн үр дүн.
Word хөтөлбөр:
- Хүүхдийн эзэмших чадамж — харилцах, шүүн тунгаах, хамтран ажиллах, бүтээлчээр сэтгэх.
- Аюулгүй байдлын зөвлөмж.
- Өдрийн хуваарьт үйл ажиллагааны зохион байгуулалт — тойргийн цаг, чиглүүлэгтэй тоглоом, төвийн үйл ажиллагаа, зугаалга, номын цаг, хөгжөөн баясах цаг зэрэг.
- Боломжууд — багийн бүрэлдэхүүн, хүүхдийн тоонд тохирсон хэрэглэгдэхүүний иж бүрдэл.
- Долоо хоног бүрээр — дэд сэдэв, шинэ үг, үйл ажиллагаа тус бүрийн хэрэглэгдэхүүн, аргачлал, багшийн чиглүүлэх асуулт.
Дээрх зургууд нь Excel файлын 3 хуудас болон Word файлын эхний нүүр бөгөөд жишээ болгон харуулав.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр (2025) болон багшийн гарын авлагад нийцүүлэн боловсруулсан.
✓ Excel, Word файл ✓ Засварлах, хэвлэх боломжтой ✓ Анги, бүлэгтээ шууд хэрэглэхэд бэлэн










Үнэлгээ
Одоохондоо үнэлгээ байхгүй.